Нэвтрэх
Ашиглах Заавар
- Үйлчилгээнд бүртгүүлэх
-
Та манай шинээр элсэх хэсэг рүү орж FreeCall дугаар нүдэнд та өөртөө таалагдсан дурын 8 оронтой 5- аас дээш тоогоор эхэлсэн дугаар сонгож бичнэ.
Энэ дугаар нь манай бусад хэрэглэгчидээс дуудлага хүлээн авах дугаар байх учраас гар утасныхаа дугаартай адил дугаар авахийг зөвлөж байна.
Сонгосон дугаараа бусадтай давхцаж байгаа эсэхийг "шалгах" товчийг дээр дарж шалгаж болно.
Нууц үг нүдэнд та өөрийн нэвтрэх нууц дугаарыг зохиож бичнэ.
Овог нэр нүдэнд өөрийн овог нэрээ бүтнээр нь бичнэ.
И-мэйл хаяг нүдэнд өөрийн И-мэйл хаяггаа бичнэ. И-мэйл хаяг тань бидэнтэй харьцах цорьн ганц хаяг байх учраас үнэн зөв оруулна уу? Нууц үгээ мартсан тохиолдолд зөвхөн таны И-мэйл хаяг руу явуулна.
Үйлчилгээний нөхцөлтөй танилцаад зөвшөөрч байгаа бол үйлчилгээний нөхцлийг зөвшөөрнө гэдгийг чагтлаад бүртгүүлэх товчийг дарж бүртгүүлнэ.
- Программ татаж авах
-
Та энд дарж манай программыг татаж авна уу.
Манай программ нь Windows95, Windows98, WindowsMe, Windows2000, WindowsXP болон Windows Vista үйлдлийн системүүд дээр ажилладаг үнэгүй программ хангамж юм.
Энэ программд ямар нэгэн вирус болон бусад халдлагын хэрэгсэлүүд агуулагдаагүй болохыг баталж байна.
- Программын тохиргоо
-
1. Программыг татаж авч компьютертээ суулгана.
3. Программ дээр хулганаа аваачаад, хулганы баруун товчийг дарахад доорхи цэс гарч ирнэ.

4. Цэсний SETTING хэсэг рүү орно.

5. SETTING дотор SIP Аccounts- Add а New SIP Account гэдэг хэсэг рүү орж USER NAME-ийн ард та өөрийн Freecall-ийн дугаар, Password-ний ард нууц үгээ бичиж, мөн Domain-ний ард dial.freecall.mn гэж оруулаад хуудасны дээд хэсэгт байгаа Enable this SIP account гэдэг цонхийг идэвхжүүлж, хуудасны доод хэсэгт байгаа ОК-г дарахад цонх хаагдана.
6. Программын дэлгэц дээр Logged in-Enter Phone Number ,Your Number is: гэдгийн ард таны дугаар гарч ирнэ. Ингэснээр дуудлага хийхэд бэлэн болно.
- Дансаа цэнэглэх
-
Гадаад эрхтэй VISA болон MASTER карттай хэрэглэгч нар PAYPAL системээр дамжуулан цэнэглэгч карт худалдан авч дансаа цэнэглэх боломжтой.
Мөн тухайн амьдарч байгаа орныхоо манай гэрээт дилерүүдээс цэнэглэгч картуудыг худалдан авах боломжтой.
Хятад улсад сурч, ажиллаж байгаа Монголчууддаа зориулж China Mobile компаний Shen Zhou Xing утасны цэнэглэгч картаар төлбөр хийх 1 төрлийн аргыг санал болгож байна.
134 6666 6464-руу мэссэж-eeр Shen Zhou Xing-ийн 100 юаний цэнэглэгч картны нууц дугаар (18 оронтой ) болон сериал дугаарыг (17 оронтой) мөн өөрийн Freecall-ийн дугаарыг дугаар тус бүрийн дунд таслалтай бичиж явуулахад станц таны Freecall-ын дугаарыг 6-12 цагийн дотор 15USD-р цэнэглэж танд хариу мэссэж явуулах болно.

Жищээ нь: Таны худалдан авсан Shen Zhou Xing-н цэнэглэгч картны нууц дугаар 013088065020571526, сериал дугаар нь 0751401081382836, таны Freecall-н дугаар 99119911 бол та 134 6666 6464-руу явуулах мэссэжийг доорх байдлаар бичнэ. 013088065020571526, 0751401081382836, 99119911
- Дуудлага хийх
-
Дуудлага хийхдээ 00+улсын код+хотын код+утасны дугаараа оруулна.
Тухайлбал, Улаанбаатар хотын 350550 гэсэн дугаар руу залгахдаа 0097611350550 гэж залгана. Харин 99119911 гэсэн гар утас руу залгавал 0097699119911 гэж залгана.
Freecall-н хэрэглэгч хоорондоо ярихдаа дугаараа шууд залгана.
Жишээ нь: 99119911 гэсэн дугаартай хэрэглэгч рүү залгахдаа 99119911 гэж залгана.
Бусдаас ялгарах онцлог ба давуу талууд
Хямд үнэ
Сүлжээн дотороо үнэ төлбөргүй ярина.Дэлхийн 200 гаруй орны суурин болон гар утас руу хамгийн хямд үнээр ярих боломжтой.
Телефон утас ашиглахгүй учраас утасны нэмэлт төлбөр гарахгүй
| Улс | Суурин | Үүрэн | |
| Монгол | 0.0800$ | 0.1000$ | |
| Хятад | 0.0160$ | 0.0160$ | |
| ОХУ | 0.0500$ | 0.0700$ | |
| АНУ | 0.0160$ | 0.0160$ | |
| Солонгос | 0.0330$ | 0.0560$ | |
| Япон | 0.0320$ | 0.1280$ | |
Хялбар Тохиргоо
Программыг манай вэб сайтаас татаж компьютердээ суулгана.Ямар нэгэн нэмэлт тохируулга хийх шаардлагагүй.
Freecall-ийн дугаар, нууц үгээ бичээд л дуудлага хийх боломжтой
Татаж авах
Aшиглахад амархан
Сүлжээн дотроо 2222 тусгай дугаарт үнэгүй холбогдож зааварчилгаа авах боломжтой.Тусгай дугаар руу залгах боломжгүй үед онлайн туслах болон yahoo mesenger freecallmn@yahoo.com танд туслахад бэлэн байх болно
Ашиглах заавар
Эрсдэлгүй
Дансны болон ярианы нууцлалыг бүрэн хангасан.Дансныхаа үлдэгдэл,төлбөрийн мэдээллийг цаг минутаар нь вэбээр харах боломжтой.
Бүртгүүлэх
